ШУТИС-МХТС-ийн багууд “ABU Робокон 2026” үндэсний тэмцээнд манлайлж, Хонконгийг зорих эрхээ авлаа

2026 оны 5 дугаар сарын 14-ний өдөр инженер, технологийн салбарын оюутан залуусын хамгийн том сорилт болох “ABU Робокон 2026” үндэсний аварга шалгаруулах тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү тэмцээнд нийт 11 их, дээд сургуулийн 13 баг техник сэтгэлгээ, ур чадвараа уралдуулан өрсөлдсөн юм.
Тэмцээний шийдвэрлэх тоглолтуудад ШУТИС-ийн Мэдээлэл, холбооны технологийн сургууль (МХТС)-ийн багууд илт давуу байж ялалт байгууллаа.
.webp&w=3840&q=85)

.webp&w=3840&q=85)
- Тэргүүнбайр
ШУТИС-МХТС-ийн “SICT1” баг
- Дэдбайр
ШУТИС-МХТС-ийн “SICT2” баг
ШУТИС-МХТС-ийн оюутнууд ийнхүү 2019 болон 2025 онуудад үзүүлж байсан амжилтаа дахин бататгаж, Монгол Улсын роботын салбарт тэргүүлэгч сургууль болохоо батлан харууллаа. Тэмцээний шилдгээр тодорсон “SICT1” болон “SICT2” багийнхан Хонконг-д зохион байгуулагдах олон улсын “ABU Robocon 2026” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох эрхтэй болж байна.
Амжилтын ард “SICT1” болон “SICT2” багийн зөвлөх багш, доктор /Ph.D/ Б.Дорж болон Электроникийн тэнхимийн багш нарын бүрэлдэхүүн ажиллаж, роботын техникийн шийдэл, хөгжүүлэлт болон бэлтгэл сургуулилтыг мэргэжлийн өндөр түвшинд удирдан чиглүүллээ.
Инженер сэтгэлгээгээрээ олон улсын тавцанд өрсөлдөх эрх авсан ШУТИС-МХТС-ийн нийт оюутан залуус, багш нартаа халуун баяр хүргэж, Хонконгийн тэнгэрт Монгол Улсын тугаа өндөрт өргөхийг хүсэн ерөөе!